Баталгаат хугацаа
Versuni нь өөрийн бүтээгдэхүүндээ худалдан авалтаас хойш хоёр жилийн баталгаа өгдөг. Хэрэв уг хоёр- жилийн баталгаат хугацааны дотор чанаргүй материал болон хийцээс шалтгаалан ямар нэг доголдол үүсвэл, Versuni тухайн бүтээгдэхүүнийг өөрийн зардлаар засварлаж эсвэл сольж өгнө.
Versuni нь зөвхөн холбогдох нотолгоо байгаа тохиолдолд засварын эсвэл сольж өгөх зардлыг төлнө. Тухайлбал, тухайн шаардсан үйлчилгээ нь баталгаат хугацаанд хамаарах болохыг батласан баримт. Гэмтэлтэй бараа гэж зарагдсан бүтээгдэхүүнд энэ нь хамаарахгүй.
Баталгаат хугацаа нь элэгдэх магадлалтай, ашиглалтын тодорхой хугацаатай гэж үздэг эсвэл шилээр хийгдсэн бүтээгдэхүүн ба/эсвэл бүтээгдэхүүний сэлбэг хэрэгсэлд хамаарахгүй.
Тухайн доголдол нь буруу хэрэглээ, муу арчилгаа (жишээ нь. эд ангиуд зэвэнд идэгдэх) эсвэл Versuni
-ийн баталгаат засварчинаас өөр бусад хүмүүсийн хийсэн өөрчлөлт эсвэл засвараас шалтгаалан үүссэн тохиолдолд баталгаат хугацаа хүчингүй болно.
Цахилгаан хэрэгслийг зөв ашиглахын тулд, хэрэглэгч нь хэрэглэгчийн гарын авлагад багтсан бүх зааварчилгааг хатуу мөрдөх болон тохиромжгүй гэж заасан буюу хэрэглэгчийн гарын авлагад хориглосон аливаа үйлдэл эсвэл хэрэглээнээс зайлсхийх шаардлагатай.
Чухал: Зарим төрлийн бүтээгдэхүүн ба материалын баталгаат хугацааны хязгаарлалт
Зарим бүтээгдэхүүний хувьд ашигласан материалын төрлөөс хамааран баталгаат хугацаанд зарим нэг хязгаарлалт тавигддаг. Баталгаат Хугацааны ямар нэг хязгаарлалт байгаа бол үүнийг хэрэглэгчийн гарын авлага дахь ‘Баталгаат хугацаа ба дэмжлэг’ бүлгийн ‘Баталгаат хугацааны хязгаарлалт’ гарчиг доороос харж болно.
Эдгээр баталгаат хугацааны хязгаарлалт нь таны хууль ёсны эрхэд нөлөөлөхгүй.
Дэмжлэг
Баталгаат хугацааны үеэр болон дараах дэмжлэгийг Versuni-ийн албан ёсны дистрибютертэй бүх улсаас авах боломжтой. Versuni-ийн албан ёсны дистрибютер байхгүй улсуудад уг үйлчилгээг үндэсний Versuni компани үзүүлнэ. Энэ тохиолдолд шаардлагатай сэлбэг хэрэгслүүд бэлэн байхгүй үед үйлчилгээ удааширч болзошгүй. Үйлчилгээ авахын тулд өөрийн борлуулагч эсвэл Versuni-ийн баталгаат засварын төвд хандана уу. Танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй эсвэл үйлчилгээ авахад асуудал тулгарсан бол өөрийн улс дахь Хэрэглэгчийн Туслалцааны Төвд хандана уу. Хэрэв танай улсад Хэрэглэгчийн Туслалцааны Төв байхгүй бол та Versuni-ийн Үйлчилгээний Хэлтэст холбогдож болно. Хаяг ба утасны дугаарыг уг товхимолын саарал хэсгээс харна уу.